LifeStyle

Загвар өмсөгч Billy-гийн нууцалж явсан найз залуу ил болж олны нүдийг хужирлажээ.

Монголын загварын урлагт өөрийн өнгө төрх, өвөрмөц дүрээр олноо танил болсон Монголд цор ганц байх “Androgynous” төрлийн загвар өмсөгч бол Billy.

Монголын хамгийн анхны Андрожинёс загвар өмсөгч тэрбээр 1996 онд төрсөн. Өөрийнхөө хүссэнээр хувцасладаг нэгэн эрэгтэй хувцсаа гэртээ өмсдөг гэнэ лээ.


Багаасаа загварт дурлаж, эмэгтэй моделиудыг дуурайгаад 13 настайдаа Андрожинёс загвар өмсөгч байдаг гэдгийг мэдээд их сонирхож эхэлсэн. Бүр багаасаа эмэгтэйлэг байсан гэдгээ Билли нуудаггүй түүнд ээж нь их өмөг түшиг болдог аж.

15 настайдаа нэгэн кофе шопт ажилладаг байхад нь Нора үйлчлүүлэжээ. Ингээд түүнтэй танилцаж, нэрийн хуудсаа солилцож байжээ. Удалгүй түүний агентлагт суралцаж, загвар өмсөгч болсон гэдэг.

Эрэгтэй болон эмэгтэй дүр төрхийн аль нь ч байж чаддаг тэрээр багын мөрөөдлөө биелүүлж, загвар өмсөгч болсон нь энэ.

Хэвэнд цутгаагүй өөртөө итгэлтэй түүнийг бэлгийн чиг хандлагаас нь болж, хүмүүс чичлэх нь байсан ч өндөр бие, мэдрэмж, загварлаг төрхөөрөө бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан байна. Дэлгэцийн хэд, хэдэн уран бүтээлд дүр бүтээж нууцхан авьяасаа ч харуулаад амжсан шүү.

Цаашид дэлхийн тайзан дээр хүслээ биелүүлэхээр хичээж буй Билли rей найз залуутайгаа олонд ил болгов.

Түүний найз залууг Соёмбо гэх бөгөөд өндөр нуруутай, царайлаг, мөн л загварын мэдрэмжтэй залуу бөгөөд сонин содон дотоод мэдрэмжээ гаргасан гайхалтай зургуудаа сошиал хаягтаа оруулдаг байна.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button