сонин сайхан

“The Wasabies” хамтлагийн шинэ гишүүд…

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас “THE WASABIES” хамтлаг шинээр мэндэлж байсан. Монголын рок, поп урлагт шинээр од болон гялалзахаар зорин ирсэн охид “Оддын академи”-ийн байранд 9 долоо хоногийн турш суралцаж, хамтлагт үлдэхийн тулд өгөгдсөн даалгаврыг амжилттай биелүүлж авъяас чадвараараа өрсөлдөж тунан үлдсэн 5 охид маань 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээг хийж байсан юм.

Мөн хэдэн жилийн өмнө “The wasabies” хамтлаг “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож азидаа алдар нэртэй хамтлаг болж эх орноо сурталчилна хэмээн “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл агсан болон “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нараас хөрөнгө оруулалт авч чадсан охидын хамтлаг. Гэтэл хэд хоногийн өмнө хамтлагийн 2 гишүүн гэр бүл зохиож, ээж болж байгаа тул хамтлагаасаа гарах болсон талаар мэдэгдэл хийлээ.

Хамтлагаас гарч байгаа хоёр гишүүн бол Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл гар юм. Тэдний оронд шинэ гишүүд орж байгаа бөгөөд өчигдөр шинэ гишүүдээ ил танилцууллаа. Харин үлдсэн 2 гишүүн нь: Э.Анужин одоогоос хэдэн жилийн өмнө “I phonе” гар утсанд дэлхийн алдартай дуучидтай хоршин дуулах боломжтой “karaoke” аппликейшнийг ашиглан Э.Анужин гэх Монгол охин дуучин Жессие Жэйтэй хамтран дуулж “Youtube” сайтад байршуулсан бичлэгийг нь 7 сая гаруй хүн үзэж байв. Тэрбээр ийнхүү дуучин болох анхны гараагаа тавьсан гэж хэлж болно.

Үүнээс хойш ““Universe best songs”, “Оддын академи” зэрэг олон уралдаанд өөрийгөө сорьсон тэрбээр өдгөө “The wasabies” хамтлагаар овоглох болсон.

Нөгөө нэг нь Э.Буяндулам юм. Тэр бол хамтлагийнхаа ганц реппер. Сонирхуулахад тэрбээр шоунд орохоосоо өмнө нэг ч удаа дуулж үзээгүй байсан гэнэ. Өмнө нь тайзан дээр бүжиглэх гэж олон дуучдын ард гарч байсан ч өөрөө дуулаад ардаа бүжигчидтэй гарч байгаагүй гэж байсан. Д.Буяндулам бүжгийн тал дээр хамтлагийнхаа охидод зааж зөвлөдөг бол хэрхэн дуулах тал дээр бусад охид нь түүнд зөвлөгөө өгдөг байна. Амралт чөлөөт цагаараа нүүр будалт хийх дуртай гэнэ. Клипэн дээр хийгдэх нүүр будалтанд их анхаардаг бөгөөд стилист хийх сонирхолтой болохоор алдартай стилистүүдийн ажиллах арга барил, хийж байгаа зүйлсээс нь суралцдаг байна. Тэрбээр Дуучин Укаг сонсож, үлгэр дуурайлал авдаг гэнэ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button