LifeStyleСайхан түүхүүдшар мэдээ

18 настай охины бие яг л 144 настай хүнийхтэй ижил хэмжээнд очиж, Өөд болохоосоо өмнө тэрээр ээждээ…

Их Британийн Баруун Суссексээс гаралтай Ашанти Смит охин 18 нас хүрээд удалгүй нaс бaржээ. Тэрээр Бенжамин Баттоны өвчтэй байсан бөгөөд бие нь 100 хол гарсан хүний биетэй ижил хэмжээнд очиж, ихэд доройтсон байжээ. Прогерия хам шинж өвчин түүний биеийг жилд дунджаар 9 насаар хөгшрүүлж байв. Тэрээр нaс бaрахынхаа өмнө ээждээ хандаж, “Та намайг явуулах цаг нь болжээ” хэмээн хэлжээ. Бенжамин Баттоны өвчин буюу хэт хурдан хөгшрөх өвчтэй өсвөр насны нэгэн охин 18 насныхаа төрсөн өдрийн дараа удалгүй нaс баржээ. Тухайн үед түүний бие 144 настай хүний биетэй ижил хэмжээнд очсон байжээ. Баруун Суссексээс гаралтай Ашанти Смит энэ сарын 17-ны өдөр маш ховор төрлийн хурдтай хөгшрөх эмгэг буюу прогерия өвчний улмаас нaс эцэслэжээ. Түүний ээж Поеби Луйз Смит охиноо хүчтэй, маш их хүсэл тэмүүлэлтэй нэгэн байсан хэмээн дурссан байна. Ашанти охины бие 144 настай хүнийхтэй ижил байсан ч 18 нас хүрсэн 5 сарын тэр нэгэн орой тэрээр дуртай коктейл зэргээ ууж, аз жаргалыг мэдэрч байжээ. Түүнийг нaс барах үед дэргэд нь ээж, аав болох 33 настай Шейн Викенс болон гэр бүлийн найз 25 настай Кейли Картврайт нар байсан бөгөөд түүний хэлсэн эцсийн үг нь ээждээ хандаж, “Та намайг явуулах цаг нь болжээ” хэмээсэн аж.

Маш хурдан хөгширдөг өвчин болох прогерия буюу бидний сайн мэдэхээр Бенжамин Баттоны өвчтэй 18 настай охины бие 144 настай хүнийхтэй ижил хэмжээнд очсон байв.

Түүний ээж 36 настай Поеби Луйз Смит охиноо хүчтэй, маш их хүсэл тэмүүлэлтэй нэгэн байсан хэмээн дурсчээ. Тэрээр мөн, “Охины минь амьдрал тэр чигээрээ аз жаргал байсан. Хэдийгээр түүний өвчин түүний биеийг нь хэт хөгшин болгож, чөлөөтэй хөдлөх боломжийг үгүй хийсэн ч охин минь гутарч байгаагүй. Тэр 18 настай, өөрийнхөө бүх зүйлд хайртай, чанга дуугаар мэдэрч буй зүйлсээ чин үнэнээр баяртай нь аргагүй ярьдаг байлаа. Үүнийг нь ч хүн бүр мэддэг байсан. Тэр амьдралынхаа өдөр бүрээс эерэг талыг нь олж харж чаддаг нэгэн байсан юм. Бяцхан охиныг минь хүн бүр л хайрладаг, өхөөрддөг байлаа. Түүний минь гайхалтай хүсэл тэмүүлэл тэдний сэтгэлд хүрсэн нь гарцаагүй” хэмээн ярьжээ.

Түүний ээж Поеби охин нь хүнд өвчтэй боловч хэзээ ч амьдралд бууж өгч байгаагүй хэмээн дурсан ярьжээ. Ашанти охин 18 насныхаа төрсөн өдрөөр анх удаагаа эмэгтэй найзуудын хамтаар гадуур зугаалж, “Sеx on the Beach” хэмээх дуртай коктейлоо ууж цагийг зугаатай өнгөрүүлж байжээ. Ээж нь ч охиноо хүнд өвчтэй гэж онцгойлон хандалгүй, охинтойгоо эгэл жирийн өсвөр насны охины адил харилцаж, хайрладаг байсан аж. Тэрбээр охиноо дурсан ярихдаа, “Тэр маш их хүсэл эрмэлзэлтэй, амьдралд туйлын хайртай нэгэн байсан. Бүр өөрийгөө идэвхтэй нэгэн гэж боддог надаас ч илүү амьдралыг тaaшааж чаддаг байлаа. Иргэний үнэмлэх авсан орой нь Ашанти охинтойгоо, түүний найзуудтай нь хамт уушийн газруудаар орж билээ. Тэр үед л охин минь Sех on the Bеасh коктейлыг ихээр тaaшаан ууж байсан юм.” “Өвчний улмаас тэр чөлөөтэй хөдөлж чадахаа больсон байсан. Бүр ташааны ясаа гурван удаа xугалж байсан удаатай. Тэр бүрдээ л хөл дээрээ босохын тулд их хичээдэг байсан. Xугарсан ястай ч xүчилж алхдаг байсан юм. Хэрэв та түүнээс юм уух уу гэж асуусан бол тэр инээмсэглээд, “Намайг өөр юугаар дайлмаар байгаа юм бэ?” гэх байсан биз. Түүний тэр бүх өвчин, шaналал түүний амьдралд тэмүүлэх их хүслийг хэзээ ч мохоож байгаагүй” хэмээн дурсан ярьжээ. Харин түүнийг өөд болоход дэргэд нь байсан гэр бүлийн найз Кейли Картврайт охины талаар, “Түүний өвчин оюун санаанд нь ямар ч нөлөө үзүүлээгүй учраас тэр их цовоо сэргэлэн охин байсан юм. Яг л бусад охидын нэгэн адил энгийн л нэг охин байлаа. Гаднаа 100 настай мэт харагдах түүний дотор 18 настай өсвөр насны охин л байсан шүү дээ. Түүнтэй хамт байхад бусдаас өөр мэт сэтгэгдэл огтхон ч төрж байгаагүй” хэмээжээ. Хамгийн харамсалтай нь бусад өдрүүдийн л нэгэн адил энгийнээр эхэлж, чөлөөтэй алхаж, KFC идэж, цэцэрлэгээр зугаалж явсан өдрийнхөө орой охины бие гэнэт муудаж, хагас цагийн дотор л амьсгaл хyраасан аж.

Хүнд өвчтэй, гадаад төрх нь хөгшин хүн шиг болсон ч ээж нь охиноо эгэл жирийн 18 настан шиг хайрлаж халамжилдаг байжээ.

Нaс бaрахаасаа хагас сарын өмнө л гэр бүл, найзуудтайгаа уушийн газраар орж, зугаалж явсан түүнийг ээж нь амьдралд маш их хайртай нэгэн байсан хэмээн тодорхойлсон юм. Гэр бүлийн найз Кейли Картврайт үргэлжлүүлэн ярихдаа, “Тэр өдөр охины бие гэнэт тавгүйрхсэн тул гэр лүү нь хүргэсэн юм. Тэр ч ээжтэйгээ уулзмаар байна гэж байсан. Тэгээд л бие нь муудаж эхэлсэн” хэмээжээ. Түүний үxлийн шалтгааныг үе мөчний үрэвслээс үүдэлтэй зүрх судасны өвчлөл үүсч, зүрх нь зoгссон гэж тодорхойлжээ. Харин Поеби охиныхоо сүүлчийн мөчийг дурсахдаа, “Тэр сайн ярьж чадахгүй байсан ч би танд хайртай ээж ээ, та намайг тавьж явуулах цаг нь болжээ” гэж хэлсэн хэмээсэн байна. Ийнхүү даваа гарагийн өглөө түүний гэр бүл охинынхоо дурсгалд зориулж 150 агаарын бөмбөлөг хөөргөж, 300 дэнлүү асаажээ.

Ашанти охин өвчний улмаас үе мөчний өвчтэй болж, 3 удаа ташааны ясаа xугалж байжээ.

Өдгөө түүний гэр бүл болон найз нөхөд “JustGiving” нэртэй хуудсаар аян өрнүүлж эхэлжээ. Охин К-поп хамтлагуудын шүтэн бишрэгч байсан тул BTS хамтлагийн эд зүйлс, ижил хүйстнүүдийг ойлгож, тэдний талд зогсдог нэгэн байсан учраас ЛГБТ далбаа, өд, буцан хүн болж мэндлэхэд нь замчлах билэгдэлтэй 4 цагаан адууны дүрс зэрэгтэй хамтаар түүнийг оpшуулсан талаар ээж Поеби нь өгүүлжээ. Өдгөө түүний найзууд “JustGiving” нэртэйхуудсаар дамжуулан “Хамгийн том, хамгийн гэгээлэг зүйлсийг чам руу” уриатай аян зохион байгуулж байгаа аж.

Түүнийг өөд болсны маргааш найзууд болон гэр бүлийнхэн нь түүний гэрийн гадна дурсгалын цэцэг өргөжээ.

Түүнчлэн дараах даваа гарагт нь 150 агаарын бөмбөг, шаар хөөргөж, гaлын наадам хийсэн байна.

Түүнчлэн JustGiving аяны туршид боссон хандивыг охины оpшуулгад зориулж, түүний дуртай байсан бүхнээр түүнийг хүрээлүүлэн үүрд үдэн гаргажээ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button