LifeStyle

С.БАТЦЭЦЭГ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙН ИЙНХҮҮ ХЭЛЖ БҮР УЙЛЖЭЭ.

“Токио-2020” зуны олимпийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2020 оны Дэлхийн цомын аварга, энэ жилийн Азийн аварга, Кыргызстаны 21 настай бөх Мээрим Жуманазароватай хийж цэвэр ялагдлаа. 

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпийн наадмаас 10 дахь медалийг эх орондоо авчирч чадсангүй. Олимп, дэлхийн дэвжээнээс таван медаль хүртэж, сүүлийн 10 гаруй жил Монголын эмэгтэй чөлөөт бөхийг нүүрийг олон ч удаа “тахалсан” С.Батцэцэг баатартаа баярлалаа.
Эх сурвалж МЧБХЖИРГЭХ

Намтар:

Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн.

Боловсрол, эзэмшсэн мэргэжил:

2008 онд Хашаат сумын дунд сургууль

2009 онд МУИС-ын Япон хэлний ангид элсэн сурчээ.[1

2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.

2008 оноос “Замчин” клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байна. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан.

Шагнал:

Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн.[2]2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон.

ДАШТ-ээс медаль шүүрсэн Батцэцэгийг 2010 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор, 2017 оны 7 сарын 31-нд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнаж байсан.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button