LifeStyle

Эршүүд үс засалттай хэмээн Солонгосын ард иргэд түүнийг гадуурхсан ч 3 алтан медал авчээ.

Өмнөд Солонгосын эрчүүд Токио 2020 олимпод оролцож буй Ан Саныг онлайнаар доромжлон дайрч давшилжээ. Энэ нь ердөө түүний богино үстэй холбоотой. Түүнийг “Хангалттай эмэгтэйлэг биш”, “Богино үст феминист” гэх мэтээр хэлж, Солонгосын Байт харвааны холбоог Ан Саны бүх медалийг хурааж ав хэмээн шаардсан гэнэ.

Ан Сан бол Олимпын рекордыг эвдэж байсан тамирчин юм. Түүний богино үснээс болсон энэ бүх явдал олон улсад шуугиан тарьсан.

“Солонгос эрчүүд Ан Саныг “Феминист харагдсан” гэж түүн рүү онлайнаар дайрч байна. Тэд түүнийг олон нийтээс уучлал хүсэх ёстой, медалиа хураалгах ёстой гэж байна” хэмээн Солонгосын зарим иргэд түүнийг өмөөрөн дэлхий дахинд мэдээлсэн.

Мөн маш олон хүн бикини өмсөхийн оронд өмд өмсвөл тухтай байхаар сонгосон тамирчдыг шүүмжилж, “Эмэгтэйчүүдийн биеийг харах эрхтэй” хэмээн шаардсан гэнэ.

Инстаграм дээрээ хийсэн зураг дээр нь нэг хүн түүнээс “Яагаад үсээ тайрч байгаа юм?” гэхэд нь Ан Сан хариуд нь “Зүгээр л тухтай болохоор” хэмээн хариулсан байна.

Эрчүүд түүнийг “Тэр богино үстэй, зөвхөн эмэгтэйчүүдийн сурдаг сургуульд явдаг, MAMAMOO-гийн фэн, Сэвол хөлөг онгоцны ослын дурсгалыг хүндэтгэх тэмдэг зүүж явдаг, эрчүүдийг үзэн ядсан үг хэлдэг мөн Куанжүгаас гаралтай, тэр чигтээ л феминист санагдаж байна” хэмээн “буруутгаж” байгаа гэнэ.

Ан Сан 2 өдрийн өмнө Олимпын 3 дахь алтан медалиа хүртэж, түүхийг бүтээгээд байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний амжилтыг тодотгон “Түүний бахархал бол бидний бахархал” хэмээж хурц харааг нь магтан, тэмцээндээ хэрхэн оролцож буйг нь сайшаажээ. Мөн тэрээр сүүлийн үед гарах болсон түүний эсрэг постуудын тухай ч дурдсан байна. 

Ан Саныг дэмжсэн хүмүүс нэмэгдсээр Солонгост #women_shortcut_campaign гэх хаштаг Твиттерт эрчийг авсан байна.

Мөн Солонгосын байт харвааны холбоо хүмүүсийг түүний үснээс болсон худал хуурмаг мэдээллүүдэд итгэхгүй, тоохгүй байхыг хүсэж “Бид тамирчнаа хамгаалахын тулд бүхнийг хийнэ” гэжээ. 

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button