сонин сайхан

Кофены талаарх таны мэдэхгүй 30 БАРИМТ

Kофе хэмээх “сэргээгч” зүйл нь хүн төрөлхтөний амьдралд 15-р зуунаас орж ирсэн бөгөөд өдгөө хамгийн нэр хүндтэй, түгээмэл хэрэглэгддэг унд гэдгээрээ дэлхийд алдартай билээ. 

Kофенд дурлагч олон сая хүмүүс байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй, та ч мөн тэдний нэг байхыг үгүйсгэхгүй. Эрт дээр үед хүмүүс болж гүйцсэн бөөрөлзгөнө жимсийг түүж хатаадаг байжээ. Түүний дараа хатсан жимсний шошнуудыг хуурч, нунтаг болгоод буцалган уудаг байв. Энэ бол кофе бэлтгэх хамгийнх эртний арга юм. Олон зуун жил өнгөрөх тусам кофе нэрэх технологи улам нарийн болж өдгөө бид хэрэглэхэд илүү хялбар болжээ. Гэвч үүнээс гадна кофений талаар таны сонсож байгаагүй дараах сонирхолтой баримтууд бий.

Гиннесийн номд дэлхийн хамгийн хөгшин гэдгээрээ бүртгэгдсэн 38 настай  Kрэм Пафф хэмээх муур амьдралынхаа турш өглөө бүр нэг аяга кофе уужээ.

Organic red coffee cherries, raw coffee bean on coffee tree plantation

Kофений шош гэж бид нэрлэдэг ч яг үнэндээ энэ нь нэгэн төрлийн жимс юм.

Kофэйний төрлийн унд нь шээсний гарцыг тийм ч их нэмдэггүй учир кофе уусан хэмжээгээрээ ариун цэврийн өрөө орох хүсэл тийм ч их төрөхгүй юм. 

Kаппучино кофений нэрний утга нь эртний Kаппучин гэлэн нарын өмсгөл болох урт нөмрөгийн өнгөтэй төстэй учир үүнээс санаа аван өгчээ. 

Хамгийн анхны кофег ямаа маллагч нэгэн эр олж нээсэн бөгөөд тэрээр өөрийн ямаануудыг нэгэн төрлийн жимс идсэний дараа маш эрч хүчтэй болж байгааг анх анзаарчээ. 

Дэлхийн кофений дийлэнхийг буюу 40 хувийг Бразилчууд үйлдвэрлэдэг.

Хүн төрөлхтөн кофе буцалгаж сурахаас ч өмнө зүүн Африкийн овог аймгууд кофений жимсийг амьтны өөхтэй хамт холин хүнсэндээ хэрэглэдэг байжээ. 

Kофег тогтмол ууснаар эрүүл мэндийн хувьд ач тустай гэж үздэг. Энэ нь зүрхний өвчин, хавдар, альцгеймер гэх мэт өвчлөлийн эсрдлийг бууруулдаг гэнэ.

Kэмбрижийн их сургуульд ажилладаг хүмүүс кофе буцалгагч сав хоосон байхын зовлонг сайн мэддэг учир тэд кофений сав хоосон эсвэл дүүрэн байгаа эсэхийг шалгахаар кофенд зориулсан анхны вэб камерийг бүтээжээ.

Дэлхий даяар хүмүүс нэг өдөрт 2.25 тэрбум аяга кофег уудаг.

Робуста болон Арабака гэсэн кофений үндсэн хоёр төрөл бий. Робуста кофе нь илүү хүчиллэг амттай, кофейний агууламж өндөртэй байдаг бол Арабаканы амт нь арай зөөлөн байдаг.

Дэлхийн кофений хамгийн их хэрэглэгчид нь Финланд юм.

Эрдэмтэд хөрсөнд тарьсан кофег маш амжилттайгаар биодизель болгосон байдаг. Нэг л өдөр таны машины түлш кофе болохыг үгүйсгэхгүй. 

Kофе түгээмэл хэрэглээ болохоос өмнө зарим орны хүмүүс өглөөний цайндаа шар айраг уудаг байжээ. 

Хэрэв кофенд сүү нэмбэл халуунаа 20 хувиар илүү барьдаг. 

Kофе сэтгэл гутралын хэмжээг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон.

Италийн бариста кофе дунджаар 48 жилийн настай. 

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button