Аниме

90-ээд оны аниме-ууд

Та ямар хэв маягтай, ямар төрлийн аниме үзэх дуртай вэ? Зарим хүмүүс зүгээр л яг тэр цаг үед нь хамгийн сайн үнэлгээ авч байгаа аниме-г үздэг. Энэ ч бас буруу биш л дээ, зүгээр хэт туйлшрахгүй байхад л болно байх гэхдээ зарим хүмүүс тийм алдартай биш ч гэсэн сэтгэлд нь хүрсэн аниме-г олоод түүнийгээ нандигнан үздэг. Бид тэдний нэг нь байхыг хүсдэг боловч аниме хүрээгээ тэлж чадалгүй хэдэн дуртай аниме-аа давтаад л үзээд байдаг. Бороотой өдөр, цастай өдөр, гунигласан өдөр хүмүүс сайхан банштай цай ууя гэдэг шиг л юм. Сүүлд 1988 оны “Akira” гээд анимег үзсэн, маш их таалагдсан. Харин одоо та нарт 90-ээд оны гоё аниме-уудаас сонирхуулья.

Shin Chan

Энгийн гэхдээ хөгжилтэй, уйдхааргүй аниме. Зүгээр л юу ч бодохгүй жаахан инээе гэж бодож байвал заавал үзээрэй. Анги болгонд нь нэг зүйл болоод л дуусдаг учраас заавал бүгдийг нь эсвэл дарааллаар нь үзэх шаардлагагүй. Япон, болон Хятад хэл сурдаг хүмүүс үзэхэд тохиромжтой. Youtube-ээс 小新 гээд хайгаад үзвэл Хятад дуу оруулгатай үзэх боломжтой, богино бас ойлгомжтой. Дээрээс нь дандаа шинэ анги орж байдаг учраас сонирхолтой.

Mobile Suit Gundam Wing

1970, 80, 90 оны үед мека (mecha) төрлийн аниме хамгийн гал гарсан, эрэлттэй байсан учраас энэ аниме ийм олон цуврал гарч байжээ, цувралууд нь :

  • Mobile Suit Gundam.
  • Mobile Suit Zeta Gundam.
  • Mobile Suit Gundam ZZ.
  • Char’s Counterattack.
  • MS Gundam 0080: War in the Pocket MS.
  • Gundam F91 MS Gundam 0083: Stardust Memory.
  • MS Victory Gundam.
  • MS Gundam Unicorn. Сүүлд л гэхэд 2020 онд Gundam Build Divers: Battlogue гарсан байдаг. 1979 оноос хойш тасралтгүй гарч байгаа цувралууд гээд боддоо. Эдгээрийг бүгдийг нь үзэх ч юу юм гэхдээ эдгээр дотроос сонгоод Mobile Suit Zeta Gundam – г үзэж болох юм. IMDb 8/10 гэсэн үнэлгээтэй байсан юм шүү.

Akira

За нөгөө муу “Akira” чинь ахиад явж байна. Үзээгүй бол заавал үзэх ёстой аниме-ын чинь нэг шүү. Хүн болгон энэ бүтээлээс өөр өөр зүйл мэдэрч, ойлгох байх. Хамгийн гоё нь нэг тийм оргилуун гэхдээ хоосон ч юм шиг, эсвэл бүүр юм хийж бүтээмээр ч юм шиг мэдрэмжийг өгдөг. Аниме дээр гарч байгаа технологи, шөнийн гэрлүүд, хүмүүсийн тэмцэл, залуу хүний тэнэг гэхдээ эрч хүчтэй байдал зэргийг харахаар амьд гэдгээ мэдрэх вий. Энэ анимег Anikod-с үзэх боломжтой. Тэгээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

GTO: Great Teacher Onizuka

Чиний миний залуу насыг хулгайлж чадахгүй ээ!!! Залуу хүн тэнэг, шийдэмгий, марзан, үнэнч, бүтэлгүй гэхдээ яадаг юм бид залуу байна. Хийж байгаа үйлдэл бусдын үзэмжээр бол хэтийдсэн зүйл байж болно, ядсан байж болно гэхдээ өөртөө зөв гэж бодсоноо хийгээд өөрийгөө хүмүүжүүлж байгаад л залуу насны сайхан нь байх шиг. Энэ аниме дээр яг л нэг ийм бидэн шиг залуухан багшийн тухай гарна. Хүмүүс түүнийг хог, новш гэж байсан ч тэмцээд л байдаг, гутарсан ч буцаад л босдог хөөрхөн багшийн тухай аниме-г үзээрэй гэж зөвлөж байна.

Hunter x Hunter (1999)

1999 оны Hunter x Hunter. Star TV гаргасан учраас хүүхдүүд үзсэн байж магадгүй. Сүүлд 2011 онд ахиж хийгдээд гоё зураглалтай болсон ч гэсэн энэ нь илүү нандин гэж боддог хүмүүс цөөнгүй байх аа. Үзээгүй хүмүүс байгаа бол тэр хүмүүст мөн л үзэхийг санал болгож байна. Өө нээрээ Hunter X Hunter – ын зохиолчийг үхсэн гэж боддог бол та буруу бодож явдаг юм байна. Yoshihiro Togashi зохиолч одоо 54 настай бөгөөд арай өөр салбарт хүч үзэж яваа гэнэ лээ. Мөн Hunter x Hunter аниме шинэ улирлаар 2021 онд эргэн ирнэ гэсэн яриа байгаа ч яг баталгаатай биш юм. 2021 он ч удахгүй боллоо, хүлээж л байя даа.

Hunter X Hunter
Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button