Сошиал

СХД-т 11 НАСТАЙ ОХИН ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7-р сарын 26-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ.

Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хохирогч охины биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
12
+1
3
+1
65

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button