Сайхан түүхүүд

Дуучин Адель-ийн шинэ үзэсгэлэнт төрх олныг алмайруулж байна.

Дуучин Адель өмнө нь “би хэзээ ч турахгүй, би энэ биедээ хайртай” хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсныг бид бүгд санаж байгаа. Тэр 2012 онд “Хүмүүс” сэтгүүлд “Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсч байгаагүй. Би та бүхэнд энэ биеэрээ хайрлагдаж байгаагаараа бахархдаг” хэмээн ярилцлага өгж байснаар зогсохгүй “Би хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг амьдралыг хүсэхгүй байна” гэж хэлж байлаа.

Гэхдээ тэрбээр 2012 онд хүү Анжелогоо төрүүлсний дараа хоолны дэглэм барьж эхэлсэн билээ. Мөн хоолойгоо хадгалж үлдэхийн тулд өдөр тутамдаа хэрэглэдэг арав гаруй сахар ихтэй ундаа, согтууруулах ундаа, тамхи, каффэйн зэргээс татгалзжээ. Гэхдээ энэ үедээ гайхамшигт дуучинд турах зорилго байсангүй. Адель ердөө л хүү, хоолой хоёрынхоо төлөө эрүүл хооллож байсан хэрэг.

Харин сүүлийн зургаан сар тэрбээр сэтгүүлчдийн дуранд өртөлгүй нам жим байх хугацаандаа доорх зургаан аргын тусламжтай 20кг хасчээ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button