LifeStyle

10 настай хүүхэд, дөрвөн настай дүүгийнхээ амийг хөнөөжээ

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүүхэд, дөрвөн настай дүүгээ үгэнд орохгүй байна гэсэн шалтгаанаар зодож зургаан удаа хутгалж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг хийсэн хүүхдийг хуулийн дагуу насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар саатуулаагүй. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүдийн ээжийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Хүүхдүүдийн ээж нь гурван нөхрийн дөрвөн хүүхэдтэй бөгөөд сүүлд суусан нөхөр нь хэрэг хийж, хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Амьдралын түвшин доогуур учраас ээж нь согтууруулах ундааг байнга их хэмжээгээр хэрэглэдэг. Иймээс эдгээр хүүхдүүд гэр орондоо сэтгэл тайван амьдарч чаддаггүйн улмаас нэгнийхээ аминд хүрсэн байх гэж ойр хавийнхан нь хэлж байсан.

Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, зайлшгүй шаардлагаар орхиж гарах тохиолдолд ойр орчмынхоо том хүмүүст захиж үлдээхийг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
1
+1
4

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button