Сошиал

UB- дах болзоход төгс тохирох романтик 7 газар /Бүгд нээлттэй шүү/

Хичээл орж, ажил бужигнах үе дөхсөн энэ үед зуны үлдсэн өдрүүдийг дурсамжтай өнгөрүүлье гэж бодож байна уу? Тэгвэл бид та бүхэнд найз охин/залуутайгаа очиж болох газруудыг санал болгож байна. 

1. Ойн модонд дахь кино театр

Хайрттайгаа хамт хийх зүйлсийн жагсаалтыг ямагт “кино үзэх” тэргүүлдэг билээ. Тэгвэл зөвхөн кино театрт биш хамтдаа цэвэр агаарт ууланд алхаж, содон тухтай орчинд сонирхол нэг хүмүүстэй хамт кино үзэж нэг оройг сайхан өнгөрүүлж болно шүү дээ. Тэгвэл уг эвентийг сонирхоорой. 

2. Үндэсний соёл амралтын хүрээлэн

Зөвхөн хоёулхнаа байх нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байвал алсыг харагч дотор суун хотыг ажиглангаа хүссэн сэдвээрээ ярилцах гоё биш гэж үү? Зөвхөн алсыг харагч гэлтгүй бусад тоглоомууд дээр тоглон цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Нар жаргах үеэр бүр ч сайхан байх болно.

3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Бас нэгэн тухтай газрын нэг бол яах аргагүй үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Тэнд хамтдаа дугуй унан, хоол идэж, кофе уун хорвоогийн хамаг гайхалтай зүйлсийн талаар ярилцан алхаж болно. Мөн олон хүнээс хол тайван суух боломжийг ч бүрдүүлсэн байдаг шүү. Мэдээж оройн цагаар ийшээ очвол хамгийн тохиромжтой.

4. Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Одод эрхсийг ажих дуртай бол заавал очиж үзэх ёстой газруудын чинь нэг юм шүү. Богд Хан уулын зүүн хойд оргил дээр буюу Хүрэл тогоотод байрлах уг хүрээлэнд ирснээр сар болон тэнгэрт түгэх оддыг дурангаар харж, түүнчлэн зөвхөн од эрхсийг үзэхээс гадна байгалийн сайханд аялж, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөх боломжтой юм. Сануулахад уг хүрээлэн нь уулын өндөрлөгт оршдог тул хотын цаг агаараас таван хэмээр хүйтэн байдаг байна. Хэрвээ ийшээ очихоор төлөвлөж байгаа бол дулаан хувцаслахаа мартуузай.

5. CHUU CHUU Travel Club

Зун дуусахаас өмнө хоёулханаа ямар нэгэн аялалд гарахаар зэхэж байгаа ч төлөвлөгөөгөө гаргаж чадахгүй байна уу? Тэгвэл энд ирж амтат бялуу идэн, кофе уунгаа том газрын зураг дээр аяллаа төлөвлөхөд хамгийн тохиромжтой. Аялал төлөвлөөгүй байлаа ч энд ирээд хоол идэн, пянз тоглуулагчаар хөгжим сонсож, ном уншин, кино үзэж болзож суухад сайхан шүү.

6. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Энэ хамгийн сонирхолтой газруудын нэг. Монголын эртний ховор, дахин давтагдашгүй нийт 200 гаруй уран бүтээл байдгаас 50 гаруй нь энэ музейд хадгалагддаг байна. Тэрхүү гайхамшигтай уран бүтээлүүдийг үзэж сонирхохын хажуугаар бяцхан болзоо өрнүүлвэл ямар вэ? 

7. Smoky City Ulaanbaatar

Найз охин/залуутайгаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг яалтчгүй мөн билээ. Хотод нэгэн шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн уг газарт ирээд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Гулгаж чаддаггүй гэж санаа зовох хэрэггүй. Танд заагаад өгөх болно.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button