Сошиал

Япон улс дельта хувилбараас үүдэн хатуу хөл хорио тогтоожээ

Япон улсын Токио хотод дельта хувилбарын тархалтаас сэрэмжлэн 2021.07.12-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоон, онцгой байдал зарлажээ. Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүрийн болон үйлчилгээний бизнесийн бү салбар хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах үүрэг хүлээжээ. 

Дельта хувилбарыг бүрэн гүйцэд судлаагүй ч хүний биед хурдан нэвтэрч, дархлааны зарим хариу урвалаас зугтаж байна хэмээн Хатан хаан Мариагийн Лондонгийн их сургуулийн халдвар судлаач Дипти Гурдасани хэлжээ. Дельтагаас гадна “Дельта нэмэх” хувилбар бий. Энэ хувилбар нь коронавирусний вакцинд бүр илүү тэсвэртэй, бас халдварлах чадвар өндөртэй аж. Гэлээ ч “Дельта нэмэх” хувилбар одоогоор тийм ч өргөн хүрээг хамраагүй байгаа ажээ. 

ДЭМБ-аас мэдээлснээр Дельта хувилбар одоогоор дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа бөгөөд цаашдаа хурдацтай тархах хандлагатай байгааг мэдээлжээ. Их Британид одоогоор халдвар авсан иргэдийн 90 хувиас нь Дельта хувилбар илэрчээ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button