Бусад

Италийн мaфийг YouTube – ийн хоолны бичлэгээр нь 5 жилийн дараа барьж авчээ

Marc Feren Claude Biart гэх эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Доминикан Улсын Бока Чика гэх хотод 5 жил нуугдсан байсныг цагдаа нар өнгөрсөн долоон хоногт илрүүлж барьж авчээ.

Нэгэн цагдаагийн ажилтан Итали хоол хийх бичлэг үзэж байх явцдаа түүнийг шивээсээр нь таньсан байна. Гэмт этгээд өөрийн нүүрээ огт оруулалгүй бичлэг хийдэг байсан ч өөрийг нь таних тэмдгүүдийн нэг болох шивээсээ огт далдлаагүй байснаар ийнхүү илрүүлсэн байна.

Тэрбээр Европ – д нэлээд аюултайд тооцогддог Италийн гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд Нидерланд улсаас 2014 оноос хойш кoкaйн нийлүүлсэн хэргээр эрэн сурвалжилж байсан гэнэ.

Түүний баригдсан гэх YouTube сувгийг түүний эхнэр ажлуулдаг байсан бөгөөд энэ оны эхнээс хийж эхэлсэн ч одоо идэвхгүй болсон байна.

Тэрбээр одоо 53 настай бөгөөд өмнө нь Итали хоолны газарт ажилладаг байсан гэнэ. Харин Кариб – д байх хугацаандаа Марк нэрээр маш чимээгүй амьдарч ирсэн байжээ.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button