Энтертаймент

Kobe Bryant – ыг хүндлээгүй хөөрхий rapper – ын төгсгөл иржээ

Vanessa Bryant өнгөрөгч даваа гаригт rapper Meek Mill -ын сүүлд гарсан шинэхэн дуу нь түүний нөхөр алдарт сагсан бөмбөгчин Kobe Bryant – ын талаар хүндэтгэлгүйгээр дурдсан байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

The Today Show

Meek Mill болон Lil Baby нарын хамтарсан Don’t Worrу гэх дуу нь өнгөрөгч долоо хоногт анхаарлын төвд тэднийг оруулаад байсан юм. Дуунд нь “Энэ г-чий надад үргэлж хайртай гэдэг/ гэхдээ тэр хэзээ ч үүнийгээ харуулж байгаагүй/ Тиймээ, хэрвээ би гачигдвал/ чоффероо унаад явна/ бас нэгэн Kobe шиг” гэх мөрүүд давтагддаг байна.

Vanessa Bryant түүнд хандан “Би чиний бусад дуунуудыг чинь сайн мэдэхгүй ч үүнээс дээр юм хийж чадна гэдэгт чинь итгэлтэй байна, энэ мөртүүд чинь харин ямар ч мэдрэмжгүй хүндлэлгүй байна” гэсэн байна.

Instagram

Үүнтэй холбоотойгоор тус дууг интернет орчноос татан авч устгасан бөгөөд Genius – с дууны үгийг нь ч устгасан байна. Харин rapper энэ талаар би үүнийг мэдмэгцээ л өглөө нь Vanessa Bryant – с хувь чатаар уучлалт гуйчихсан заавал тэрийгээ бас дэлгэх ёстой байсан юмуу гэжээ.

Ямар ч байсан хүмүүс түүний энэ дууг Kobe – г хүндлээгүй утгагүй гэж шүүмжилж байгаа юм. Түүний кареерь цаашид хэрхэн үргэлжлэх бол??

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
10

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button