Gen Z

Шууд үр дүнгээ өгдөг “Хуучны дурлуулах шидэт аргууд”

Эдгээр зүйлсийг бүгдийг нь баасан гарагийн үдэш хийгдэх ёстой. Учир нь баасан гараг Venus(Санчир) – ын өдөр юм. Venus бол хайрын бурхан. Мөн гүйцэлдүүлэхээс өмнө зорилтынхоо талаар төлөвлөгөөт захиа бичээрэй.

#1 Ванны ид шид

Ванны усанд гималайн давс, нэг синнамон буюу корица, халбага зөгийн бал, хятад сарнай, болон улаан сарнайн дэлбээг хийгээд хэвтээрэй. Ингэж хэвтэхдээ rose quartz буюу rose кварцыг зүрхэн дээрээ байрлуулж өгөөрэй ингэснээр чи зүрхнийхээ чакраг сэргээж хайрын хүчээ нэмэгдүүлж чадна. Ваннд хэвтэх 15 минутын хугацаандаа харилцаа үүсгэмээр байгаа эсрэг хүйстнээ бодох хэрэгтэй. Мөн намуухан, романтик ая сонсож тохиромжит орчин бүрдүүлээрэй.

Red Rain Buddha

#2 Лаагаар хайртай хүнээ татах

Ягаан лааны нэг талд өөрийнхөө нэрийг болон ордоо бичнэ, харин эсрэг талд нь хайртай хүнийхээ нэр болон ордыг бичнэ. Лаагаа сарнайн тос болон сарнайн дэлбээгээр бага зэрэг бүрнэ. Мөн мэлрэг, жасмин, цагаан гаа, нил болон хонхон цэцэгний тоснуудыг бага зэрэг нэмж өгөх хэрэгтэй. Мөн ягаан болон улаан саа нэмж өгвөл Venus бурхан дуртай байх болно. Одоо харин лаагаа асаагаад дуустал нь байлгах хэрэгтэй.

#3 Зөгийн балны арга

Крашынхаа нэрийг цаасан дээр бичээд шилтэй зөгийн балан дотор хийгээрэй. Нэг юмуу хоёр долоо хоногийн дараа танд зөгийн бал шиг л нялуун хандаад эхлэх вий.

#4 Зүүдээр удирдах

Сарнайн дэлбээ, лаванда цэцэг, анхилуун үнэрт үрнүүд болон тунгалаг юм уу ягаан өнгөтэй кристаллыг жижиг уутанд хийгээд дэрэн доороо хийгээрэй. Тэгээд дэрэн доороо хийсэн чигээрээ 2 долоо хоног дэрлэж унтах хэрэгтэй. Үр дүнд нь мөрөөдлийн залуу/бүсгүйгээ бодит амьдрал дээр олох болно.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
12
+1
26
+1
9
+1
128
+1
10
+1
7
+1
13

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button