Энтертаймент

Англи хэл сурахад хамгийн тохиромжтой 10 кино

10. Newness

Орчин цагт хайрын романс ямар адармаатай болж байгаа талаар үзэхийг хүсвэл танд энэхүү киног санал болгож байна. Киноны гол дүрийн эмэгтэй Испани жүжигчин ба хэрвээ та өөрийн Англи хэлний дуудлагаа голдог бол энэ тал дээр огтоос санаа зовох хэрэггүй гэдгийг харж олно. 2017 онд гарсан тус кинонд Nicholas Hoult тоглосон бөгөөд бид түүнийг Warm Bodies, Mad Max, X-Men: First Class зэрэг кинонуудаар нь мэдэх билээ. Дээрээс нь та хэвшмэл зүйлсээс гажууд зүйлсэд дургүй, тухгүй байдаг бол энэ киног үзэх эсэхээ бодож байж шийдэхийг санал болгоё. Харин та үзэхээр шийдсэн бол доорх холбоосоор орж үзээрэй. Хамтдаа хайрын тухай үг хэллэг сурцгаая. Энд дарж киногоо үзээрэй.

9. The King

XV зуунд амьдарч байсан Английн хаан King Henry тухай Netflix – н цувралыг танд санал болгож байна. Та энэ киног үзэж Англи хэлээ сайжруулахаас гадна Их Британий түүхээс суралцах боломжтой гэхээр нэг сумаар хоёр туулай буудна гэдэг нь болж байгаа юм. Хэрвээ та дайн тулаантай, стратегитай, түүхийн кинонд дуртай бол энэ кино яг таны сонголт шүү.
Энд дарж киногоо үзээрэй.

8. Ocean’s Eleven

Та магадгүй энэ киног аль хэдийн үзчихсэн байх. Гэхдээ ер нь ахиад үзэхэд гэмгүй шүү дээ. Энэ удаа үзэхдээ илүү мэдлэг олж авна гэсэн талаас нь үзээрэй. Жишээ нь гэхэд энэ кино heist төрлийн кино бөгөөд энэ нь тус бүтээл маш сайн төлөвлөсөн дээрмийн төрлийн кинонуудын нэг гэдгийг нь илтгэж байгаа юм. Мөн энэ кинонд олон алдартай уран бүтээлчид бүгд тэгш хэмтэйгээр гардаг бөгөөд үүнийг нь ensemble cast гэж хэлдэг байх жишээний.
Энд дарж киногоо үзээрэй.

7. My Neighbor Totoro

Би хүүхэлдэй үзэхгүй л гэж битгий бодоорой доо. Та заавал My Neighbor Totoro – г үзэхгүй байсан ч болно. Зүгээр л үздэг киноныхоо хэв маягийг солиод нэг animation үзэхэд гэмгүй шүү дээ. Хэрвээ та My Neighbor Totoro – г үзчихсэн бол Howl’s Mo ving Castle, Princess Mononoke, Spirited Away зэрэг анимег санал болгож байна. Аа бас эдгээр бүтээлүүд бүгд маш сайн чанартай Англи дуу оруулгатай, элдэв бусын дуу чимээ багатай учраас чихээ бас баясгаж болох юм.
Энд дарж киногоо үзээрэй.

6. Knocked Up

Romantic Comedy буюу Rom-Com төрлийн хамгийн гоё кинонуудын нэг гэж хэлэхэд болно. Энэхүү киног үзсэнээр та жирэмслэлтийн талаар, романтик харилцааны талаар үгс сурахаас гадна slang үгнүүдийг ч мэдээд авах боломжтой. Хэрвээ энэ кино танд таалагдах юм бол цаана чинь маш олон Rom-Com таныг хүлээж байгаа шүү.
Энд дарж киногоо үзээрэй.

5. Knives Out

2019 онд гарсан mystery төрлийн Knives out киног танд санал болгож байна. Энэхүү кино нь таныг таамаглашгүй байдлын дунд оруулж чадах бөгөөд дээрээс нь бага зэргийн comedy хэсгүүдийг нэмж өгснөөрөө илүү сэтгэл хөдөлгөм болж чаджээ. 92 дэх удаагийн Academy Awards – ын  Best Original Screenplay шагналыг хүртсэн тус кинонд Daniel Craig, Chris Evans зэрэг алдартнууд тоглосон байдаг. Мөн 13 Reasons Why цувралын Hannah Baker – ыг ч харах боломжтой юм.
Энд дарж киногоо үзээрэй.

Knives Out, written and directed by Rian Johnson, brings together an all-star cast for a festive and fun family fatality.

4. Kill Bill

Quentin Tarantino – гийн бүтээл болох Kill Bill киног үзсэнийхээ дараа энэ холбоосоор ороод хичээлээ үзэж мэдлэгээ улам бататгаарай. Киноны тухайд гэвэл анх 2003 онд Volume 1 гарч байсан бөгөөд 2004 онд Volume 2 нь гарсан байдаг. Гол дүр болох Uma Thurman – г та бүхэн тус найруулагчийн Pulp Fiction киногоор нь мөн мэдэх биз ээ.
Энд дарж киногоо үзээрэй.

3. Matrix

Маш олон зүйлийн талаар өгүүлэх Matrix киног та үзэж байгаагүй бол заавал үзэхийг санал болгоё. Энэхүү кино нь 3 ангитай бөгөөд 20 жилийн өмнө гарсан гэхэд маш сайн графиктай гэж хэлж болно. Хэрвээ танд Matrix таалагдах юм бол үргэлжлүүлээд Netflix – ын цувралууд болох I AM MOTHER, Sense8 – ыг үзээрэй.
Энд дарж киногоо үзээрэй.

2. A Beautiful Day In the Neighborhood

Fred Rogers буюу Mister Rogers нэрээрээ олны танил болсон телевизийн хөтлөгч, сайхан сэтгэлт нэгний талаар өгүүлэх киног танд санал болгож байна. Гол дүрд Tom Hanks чадварлагаар тоглосон энэхүү кино нь tear-jearker буюу таныг уйлуулахаар бүтээгдсэн бүтээл юм. Өнөө цагт хамгийн их дутагдаад байгаа хөршийн холбоо, нэг нэгэндээ туслах, хайрлах талаар өгүүлсэн бүтээл бөгөөд англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхгүй юм аа гэхэд ядаж л хүн чанараа нэг хурцлаад авна байгаа. Мөн та Won’t You Be My Neighbor? гэх гайхалтай дууг нь сураад авч болох юм.
Энд дарж киногоо үзээрэй.

The Dark Knight

Ихэнх чинь энэ киног аль хэдийн үзчихсэн байх л даа. Гэхдээ сайн бүтээлийг дахиад үзсэн ч болохгүй юмгүй шүү дээ. Тэгэхээр киногоо үзсэн бол энэ холбоосоор ороод хичээлээ үзээрэй. Мөн бидний бэлтгэсэн мэдээг бусдадаа түгээвэл бид маш их баярлах болно шүү.
Энд дарж киногоо үзээрэй.

Мэдээнд өгөх сэтгэгдэл?
+1
4
+1
7
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1

Төстэй мэдээнүүд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button